Дижитал рентген аппараттай боллоо

         Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” –ний жил, Дорнод аймаг “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтот жил болгон ажиллаж байгаатай холбогдуулан БОЭТ-д энэ онд 3 дахь том хөрөнгө оруулалт хийгдэж, суурин дижитал рентген аппарат суурилуулагдан нээлтийн үйл ажиллагаагаа хийж байна.

       Өнөөдөр,  УИХ гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэйгээр  250 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан шинэ дижитал рентген аппаратаараа иргэддээ эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэллээ.

 

Уг аппаратны үзүүлэлт нь:

  1. 1000000 пиксель CCD камертай
  2. Зураг авалтын ширээний эргэлт 90 °, хөндлөн чиглэлд хөдөлдөгөөрөө өвчтөнд давуу талтай.
  3. Зураг авалт, харалт хосолсон (Зураг авна, бичлэг хийнэ, мөн бичлэг хийнгээ скрийншот хийж тухайн яг агшны зургийг хадгалж үлдэх давуу талтай.)
  4. Баталгаат хугацаа 2 жил

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн