Орон нутагтаа коронавируст халдварыг оношлох боломжтой боллоо

Дэлхийн 211 улс орон, бүс нутагт коронавируст халдвар (COVID-19) тархаж манай улсад батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн энэ цаг үед эрт сэргийлэлт хариу арга хэмжээг сайжруулан бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Дорнод аймаг дахь БОЭТ-ийн вирус судлалын лабораторын эмч, сувилагчийг ХӨСҮТ-ийн лабораторид ажлын байрны дадлагажих сургалтад хамруулан суралцуулснаар орон нутагтаа шинэ коронавирусыг илрүүлэх шинжилгээг хийж халдварыг оношлох боломж бүрдлээ. БНХАУ, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн 100 шинжилгээний тун оношлуурыг ХӨСҮТ-өөс бидэнд илгээхийн сацуу ЭМЯ-наас 15 минутын хугацаанд халдварыг тодорхойлох боломжтой түргэвчилсэн оношлуурыг мөн ирүүлсэнээр сэжигтэй тохиолдлын оношийг түргэн хугацаанд тодорхойлох боломжтой боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн