Талархал илэрхийлье

    БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Дорнод аймгийн иргэн Ч. Энхцэцэгээс манай төвд 80 ширхэг N95 амны хаалт, 120 ширхэг нэг удаагийн бээлийн хамт хандивлалаа. Дэлхий дахинд цар тахал хэмээн зарлагдсан коронавируст халдварын (COVID-19) үед эрсдэл дагуулж эх орондоо очоод яах вэ, энх цаг ирмэгц элгэн садан, үр хүүхдүүдтэйгээ баяртайгаар учран золгоё хэмээн яриж суугаа бүсгүй өмнө нь нутаг нэгтнүүдээ уриалан БОЭТ-ийн Хүүхдийн нөхөн сэргээх төвийн засварын ажлыг хандиваар зохион байгуулж эмнэлгийн ажилтнуудын болон үйлчлүүлэгч бяцхан хүүхдүүд тэдний гэр бүлийнхэнд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдын ажлын онцлог, нөхцөл байдлыг ойлгож үргэлж чин сэтгэлээсээ дэмжин туслаж байдаг Танд ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ын захиргаа

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн