Тусгаарлан ажиглалтанд байгаа иргэд эмнэлэгээс гарлаа

ОХУ-аас Монгол Улсын Ульхан, Эрээнцав боомтоор орж ирсэн 28 иргэнийг 2020 оны 3 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан 14 хоног биеийн байдлыг нь ажиглав.
Ажиглалтад байх хугацаанд тэднээс коронавируст (COVID-19) халдварыг сэжиглэх шинж тэмдэг илрээгүй. УОК-ын шуурхай штабаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу гэртээ өөрийгөө 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлах чиглэлийг өгч, иргэний албан ёсны бүртгэлтэй гар утсанд нь алсаас хянах аплейкэшн суулгаж бүртгэлжүүлэн өрхийн эмчийн хяналтад эмнэлгээс гаргалаа

БОЭТ-ийн захиргаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн