Чанарын өдөрлөг зохион байгууллаа

         Короновируст халдвар /COVID-19/ дэлхийн 213  улсыг хамарч  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ /-аас 2020 оны 3-р сарын 11-ны өдөр “Цар тахал” гэж зарлаад байна. Монгол улсад уг халдвар зөөвөрлөгдөн орж ирж  38 тохиолдол шинжилгээгээр батлагдаж халдвар тархах эрсдэлийн түвшин маш өндөр байна.

         Дорнод аймгийн хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн халдвар гарсан бүс нутагт аялсан, суралдаг, суурьшин амьдарч байсан гэсэн өгүүлэмжтэй 56 иргэнийг  тусгаарлан ажиглалтад авч, танадалт судалгаа, эмчийн үзлэг хийж тухайн иргэдийн тээврийн хэрэгсэл болон ачаа тээшийг бүрэн халдваргүйжүүлж ажиллаж байна.

        Өнөөдөр  БОЭТөвийн халдвартын тасагт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжигтэй болон магадлалтай, батлагдсан  тохиолдолд ажиллах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, түүнд үнэлгээ өгөх зорилгоор чанарын өдөрлөг зохион байгууллаа. Чанарын өдөрлөгөөр халдвартын эмнэлгийн урсгал зохион байгуулалт, тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдал, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх тайлах, төрөх өрөөний болон мэс заслын тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ.

    БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн барилга нь  “Олон улсын эрүүл мэндийн дүрэм /2005/-ийн дагуу халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах нөхцөл бүрдсэн, урсгал зохион байгуулалтын хувьд стандартын шаардлагад нийцсэн гэдгээрээ онцлогтой юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн