Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулая 45 хоногийн аян зохион байгууллаа

      Монгол улсын эрүүл мэндийн яамнаас 2019 онд эрүүл мэндийн салбарт “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтот жилийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлагыг сайжруулах, тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой доголдлыг засах, үйлчлүүлэгчээ сонсох замаар үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын хүндлэл итгэлцэл ойлголцлыг сайжруулах зорилгоор 45 хоногийн аяныг 2019.11.01-12.15-ны хугацаанд зохион байгуулав.

       Энэхүү аяны хүрээнд нийт эмч нарын дунд  “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харьцаа хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлага  “Үйлчилгээний соёл” “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний журам” сэдвүүдээр  “АХА” тэмцээн зохион байгуулах, нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн  сургалт хийх, тасаг нэгж бүр “Инээмсэглэл эерэг хандлага” нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах,  аймгийн төвийн 10 багийн иргэдийн дунд  үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хамтын ажиллагааг сайжруулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

     Мөн түүнчлэн оношилгооны хэсгийн 1 давхарт дуутай хөтөч ажиллуулах, 2 давхарт удирдлагын багийн гишүүд, тасаг нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч нарыг  өдөр бүр  чиглүүлэгч ажилтнаар томилон ажиллуулж иргэд үйлчлүүлэгчид шаардлагатай мэдээллийг өгөх, үзлэгийн кабинетуудын ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, яаралтай болон нэмэлт цаг авах шаардлагатай иргэдийн асуудлыг хөтөч  шийдвэрлэн ажилалаа.

    Мөн тасаг нэгж бүрийн хаалга бүрт “Инээмсэглэл эерэг хандлага” “Инээмсэглэл бидэнд урам” эможи бүхий стикер байрлуулсан нь эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч бүрт эерэг харилцаа, хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг бий болгох түлхүүр болж байна. Аяны үр дүнд үйлчлүүлэгчээс ирэх талархал 45%-р нэмэгдэж, өргөдөл гомдлын тоо эрс буурсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн