Дорнод аймгийн ЕБС-ийн 1997 оны төгсөгчдийн хандивыг хүлээн авлаа

     Дорнод аймгийн ЕБС-ийн 1997 оны төгсөгчдийг төлөөлж “Бид – 97” группын хамт олноос шинэ коронавируст халдвар  /COVID – 19/ -ын эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хандивын аян өрнүүлж,  БОЭТөвд   Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат – 1 ширхэг,  пульсоксиметр –  19 ширхэг,  зайнаас халуун хэмжигч – 1 ширхэг буюу  нийт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, хэрэгслийг  хандивласныг 2020.5.02-ны өдөр хүлээн авлаа.

             Төгсөгчдийг төлөөлж Р. Мөнх-Эрдэнэ /8-р сургууль/,  Д.Эрдэнэ-Очир /1-р сургууль/,  У.Энхчимэг, П.Алтанзул  /5-р сургууль/ нар хандивыг бидэнд хүлээлгэн өгсөн бөгөөд тус халдварын үед нэн тэргүүнд  хэрэгцээтэй болох тоног төхөөрөмж, хэрэгслийг урьдчилан судлаж сонгон авч өгч байгаагаараа энэхүү дэмжлэг онцлогтой байлаа.

Баярлалаа.

БОЭТӨВИЙН ЗАХИРГАА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн