Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанд тайлангаа хэлэлцүүллээ

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Я.Насандэлгэрийн гаргасан саналын дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ИТХ-ийн 7 дугаар хуралдаанд БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, оношилгооны тоног төхөөрөмжийн хангалт, хүлээгдэл чирэгдэл, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн шалтгаан, түүнийг бууруулахаар хийж буй ажил, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага, хандлага, хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв, санхүүгийн байдал үр дүнгийн талаарх тайланг тавьж хэлэлцүүлсэн.

        Тус хурлаас Эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргаж, нэн тэргүүнд тархины судасны эмгэгийг оношлох дуплекс сонографийн аппаратыг худалдан авахад шаардлагатай 85 сая төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн.

       Мөн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2018 оныг “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор НЭМ-ийн төв байгуулах, БЗДХ-ын тархалтыг бууруулах, сүрьеэ өвчний тархалтыг бууруулах зорилгоор иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг түгээх төсөлд тус бүр 50 сая буюу нийт 150 сая  төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

       Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

Доорх линкээр орж бүрэн эхээр нь танилцна уу.

  1. Дорнод аймаг дахь БОЭТ-ийн үйл ажиллагааны тухай танилцуулга үзэх бол энд дарна уу.
  2. Дорнод аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдааны тогтоол үзэх бол энд дарна уу