Дунд чөмөгний хүзүү болон төвгөр дайрсан хугарал нь ихэвчлэн 60-аас дээш насны хүмүүст тохиолддог эмчилгээ болон хагалгааны асуудал төвөгтэй гэмтлийн тоонд ордог байсан. Сүүлийн үед үе солих мэс засал, хугарлыг өнцөгт ялтасаар хадах арга нэвтэрснээр дунд чөмөгний төвгөр дайрсан хугарлын эмчилгээний асуудал шийдэгдсэн.
Тус төв нь 2017 оны 10-р сард дунд чөмөгний хүзүү болон төвгөр дайрсан хугарлыг өнцөгт ялтасаар хадах суурь багаж /DHS/ худалдан авснаар гэмтэл согог заслын мэс заслын эмч Т.Энхтулга, Э.Эрдэнэбаяр нар дээрх хагалгааг орон нутагтаа амжилттай хийж эхлээд байна.
Дээрх хагалгааг орон нутагт хийснээр үйлчлүүлэгчийн Улаанбаатар явах зардал чирэгдлийг багасгах, хөдөлмөрийн чадварыг хурдан сэргээх, өвчтөний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байна.