“Мэргэжилтний ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

        АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхим, Дорнод аймаг дахь БОЭТ-тэй хамтран “Мэргэжилтний ёс зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг  Харилцааны  ур  чадварын  тэнхмийн  эрхлэгч,  АУ-ны доктор, профессор С.Наранчимэг,  Харилцааны  ур  чадварын  тэнхмийн  багш АУ-ны магистр С.Нармандах нар удирдан чиглүүллээ.

        Уг сургалтыг ёс зүйн суурь ухагдахуун, ёс зүйн хэм хэмжээний талаар цогц ойлголт, аливааг сэтгэлээсээ хандах мөн чанар, харилцааны ур чадвар, үйлчилгээ үзүүлж буй болон авч буй иргэний сэтгэл зүй, зан үйл, мэргэжлээрээ бахархах үзэл, иргэдэд зөв таниулах үйл явц  зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулж 150 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Мөн цаашид байгууллага дээрээ сургалтыг зохион байгуулах 24 сургагч багшийг бэлтгэн сертификат гардууллаа.