Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төвийн захиргаа, төлөвлөлт, хүний нөөц, статистикийн албаны дарга Б.Амгаланбаяр, НЭМ, Эрдэм шинжилгээний албаны сургалт хариуцсан мэргэжилтэн Ш.Агиймаа, лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Цэрэнбүжид нар 2018 оны 05 сарын 28-29-нд манай аймагт ажиллалаа.
Энэ хугацаанд аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, НБХ-ийн дарга О.Байгалмаа, ЭМ-хариуцсан мэргэжилтэн Гүнтамир нартай ЗӨСҮТ-ийн захиргаа, төлөвлөлт, хүний нөөц, статистикийн албаны дарга Б.Амгаланбаяр, ЭМГ-ийн дарга Ч.Оюунаа, НЭМ-ийн хэлтсийн дарга Б.Сарнай, БОЭТ-ийн халдвартын тасгийн эрхлэгч Д.Оюунбилэг нар уулзаж Дорнод аймагт Зооноз өвчин судлалын төв байгуулах эрх зүйн актууд болон зооноз өвчний өнөөгийн төлөв байдлыг танилцуулж санал солилцлоо.
*Зооноз өвчний тархалт, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ* сэдэвт сургалт зохион байгуулсан. Энэ сургалтанд ЭМГ, БОЭТ, өрх, сумдын эрхлэгч, эмч, мэргэжилтэн 130 хүнд хамрагдлаа.
БОЭТ-ийн микробиологийн лаборатори, халдвартын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тархвар судлалын албаны мэргэжилтэнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.