Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн эрт үеийн тусламжийг сайжруулах эрчимжүүлсэн сургалт хийгдлээ

         Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг, ЭМГ, МГБССН-ийн Дорнод аймаг дах салбарын дэмжлэгтэйгээр  анхан шатны эмнэлгүүдийн эх барихуйн тусламж,  нярайн эрт үеийн тусламжийг сайжруулах эрчимжүүлсэн 2 өдрийн сургалтыг 6 сарын 08-наас 6 сарын 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

          Сургалтанд Дорнод аймгийн ЭМГ, БОЭТ-ийн удирдлагын төлөөлөл, өрх,  сумын  16 ЭМТ-ийн 31 эмч, эх баригч нар оролцлоо. Сургалтыг ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Энхтуяа нээж үг хэллээ.

       Сургалтын эхний өдөр  “2017 оны төрөх эмэгтэйчүүдийн тасгийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, өрх сум тус бүрийн “Анхан шатны эмнэлгүүдийн эх барихын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” илтгэлүүд , мөн “Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүү өвчин”, “Эмэгтэйчүүдийн хавдар Дорнод аймагт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдсэн бол 2 дах өдөр анхан шатны эмнэлэгүүдийн  эх барих, эмэгтэйчүүд, нярайд үзүүлэх тусламжийн чадамжийг сайжруулах онол, практик хосолсон өртөөлчилсөн сургалт хийлээ. Сургалтын материал, илтгэлийн хураангуйг хэвлэн гарын авлага болгон ЭМТ-үүдэд өглөө.

        Сургалтыг зохион байгуулахад идэвхи, чармайлт, хариуцлагатай оролцсон  төрөх эмэгтэйчүүдийн тасгийнхаа нийт эмч, эх баригч, сувилагч , ЭМГ-ын эх барихын тусламж хариуцсан мэргэжилтэн Ч.Оюунтунгалаг, Д.Ариунгэрэл нартаа талархал дэвшүүлье.