Манай хамт олон нь Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар албан даалгавар, Аймгийн ИТХ-ын 2018 оны 7-р хуралдаанаас гарсан 9-р тогтоол, БОЭТ-ийн захирлын 2018 оны А/22 дугаар тушаал, мөн Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд гарсан ЭМС-ын 2018 оны А/87 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Уг албан даалгаврын хүрээнд БОЭТ-ийн захиргаа, удирдлагын зөвлөл нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад болон Хэрлэн сумын 10 багийн иргэд, үйлчлүүлэгчдийн төлөөлөгчид, БОЭТ-ийн эмч, ажилтнууддаа 2017 оны ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа болон 2018 оны үйл ажиллагааны тайлангаа эхний 5 сарын байдлаар тайлагналаа.
Тайлангийн дараа ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья“ сэдвийн дор иргэд үйлчлүүлэгч нарт зориулж үйлчлүүлэгчийн 7 эрхийн тухай мэдээлэл өгч байгаа нь цагаа олсон асуудал байна. Цаашид үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нь эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, бие биенээ харилцан хүндэлдэг байх нь чухал юм гэж онцлон хэллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалахаас гадна үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатай болохыг Олон улсын Engender Health байгууллагаас тодорхойлж чанар сайжруулах COPE аргыг нэвтрүүлж ажиллахыг улс орнуудад уриалсан байдаг.
Энэхүү аргыг Сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх сургалтыг 2012 оноос эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд “СОРЕ арга хэрэгслийг нэвтрүүлэх удирдамж“ гарын авлагыг хэвлүүлэн сувилагчдын хүртээл болгосон бөгөөд уг удирдамжинд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг тодорхойлсныг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үйлчлүүлэгчийн 7 эрх, үйлчилгээ үзүүлэгчийн 3 эрхийг сурталчилан таниулах, хүлээгдэл чирэгдэл, харилцааны болон бусад тулгамдсан асуудлын шалтгаан, мөн чанарыг дүрд тоглох хэлбэрээр гарган илэрхийлж, шийдвэрлэн засах арга замыг олон нийтэд хүргэж Хүндлэл, Итгэлцлэл, Ойлголцлыг сайжруулахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.
Уг дүрд тоглох тэмцээнд 18 тасаг нэгж 9 баг болон оролцсон бөгөөд Дотрын тасгийн баг 1-р байр, Мэс заслын баг 2-р байр, МЭЭТ, ЯТТ-ын баг 3-р байр, Амбулатори, лаборатори, Цусны салбар төвийн баг болон Төрөх тасгийн баг тусгай байранд тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тус арга хэмжээний үед ШУ-ны дэвшлийн хурдацтай хөгжлийн эрин зуунд орон нутагт нотолгоонд тулгуурласан АУ-ыг хөгжүүлэхэд үнэтэй бодит хувь нэмрийг оруулж эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж хамтран оролцсон Мянган сарнай ХХК, Мөнхийн тун компанид Талархал гардууллаа. Мөн дүрд тоглох тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭАҮЭНХ-д талархал илэрхийлье.
БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА