Сургалт зохион байгууллаа

      Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагч тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Гамшиг ба яаралтай тусламжийн үед сувилахуйн тусламжийг түргэн шуурхай, оновчтой хүргэхэд сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг БОЭТ-д 2018 оны 8-р сарын 31-аас 09-р сарын 01-нд зохион байгууллаа.
       Сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах, сувилахуйн ухааны доктор, сувилахуйн зөвлөх зэрэгтэй багш В.Даваахүүтэй хамтран зохион байгууллаа.
       Сургалтаар ѳвчтөнг үнэлэх, эрт сэрэмжлүүлэх үнэлгээ, эрэмблэн ангилалт, амилуулах лавшруулсан тусламж, яаралтай тусламжийн үеийн сувилахуйн тусламжийн үйл явц, сувилахуйн судалгаа, сувилахуйн судалгааны арга зүй, судалгааны ажлын сэдэв сонгон судалгаа хийх арга зүй эзэмших дадлага хичээл болон судлаачийн анхаарах зүйлсийн талаар ярилцаж дадлага ажил хийлээ.
      Тус сургалтанд БОЭТ, ѳрх сумын эрүүл мэндийн тѳвѳѳс нийт  120 хүн хамрагдсан байна.
БОЭТ Сувилахуйн алба