Эрүүл мэндийн салбарын сувилагч мэргэжилтний мэргэжил, ур чадварын уралдаан зохион байгууллаа

          Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 6 сарын хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих“ хөтөлбөоийн хэрэгжилтийг хангах, Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний ажлын шинэлэг, шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү уралдааны зохион байгууллаа.

      Тус удирдамжын дагуу 2 үе шаттайгаар уралдааныг зохион байгуулж 1-р шатанд нийт 14 сувилагчийн тодорхойлолт, эссэ бичлэгийн хамт зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлснээс шалгаруулалт хийгдэж, 2 дахь шатны уралдаанд тохиолдолд суурилсан даалгаврын хүрээнд 5 өртөөгөөр сувилагч мэргэжилтний гардан ур чадварыг шалгуур хуудсаар үнэллээ.

     Нийлбэр дүнгээр Дотрын тасгийн гемодиализын сувилагч Ж.Дариймаа 1-р байр, Хүүхдийн тасгийн сувилагч Б.Дөлгөөн 2-р байр, Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг 3-р байрыг тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон нийт сувилагч мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА