Тайлангийн хурлаа зохион байгууллаа

Бид хэрэглэгчээ дээдэлсэн , өндөр чадавхитай эмнэлэг болох алсын хараатай, Хэрэглэгч үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын харилцаан дахь хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулья уриан дор 2018 онд ажиллалаа.

Энэ онд 8 алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 509 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явууллаа. Бид хамтдаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарсан шинэ дэвшил технолоиуд, тулгамдсан асуудлууд, НЭМ-ийн тусламж үйлчилгээнд иргэдээ хүрч ажиллан урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгүүдийг зохион байгуулж эмчлэн эрүүлжүүлсэн өвчлөлийн талаарх ололттой болон сул талуудаа хамтдаа хэлэлцлээ. Мөн цаг наргүй нөр их ажлын хажуугаар идэвхи зүтгэл гарган өөрсдийгөө хөгжүүлж боловсролын болон мэргэжлийн зэргээ ахиулсан эмч, мэргэжилтнүүддээ баяр хүргэн хамтдаа шилдэгүүдээ тодрууллаа.

  • Шилдэг ортой тасгаар нялхасын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд улсын дундажаас 7.8 промиллээр, 0-5 насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 14.2 промиллээр бууруулсан амжилтаараа Хүүхдийн тасаг,
  • шилдэг оргүй тасгаар эмнэлгийн тусламж үйлчилгээн дэхь халдвар хамгааллын үйл ажиллагааг зөв зохион байгуулан ариутгал халдваргүйтгэлийн орчин үеийн технологийг нэвтрүүлэн ажилласан амжилтаараа Ариутгал, халдваргүйтгэлийн тасаг тус тус шалгарлаа.
  • Сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн төслийг амжилттай хэрэгжүүлэн аймгийн 13 суманд илрүүлэг үзлэгт 1755 иргэнийг хамруулан 9 тохиолдлыг илрүүлэн эмчилсэн, сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Сүрьеэгүй Дорнодчууд” нөлөөллийн уулзалт, хөдөөгийн сумдуудад сорьц тээвэрлэлтийн чанарыг сайжруулах замаар оношилгоог чадавхижуулах лаборантын сургалт, аймгийн хэмжээнд сүрьеэгийн сайн дурын идэвхитэнийг 34-өөр нэмэгдүүлсэн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан амжилтаараа “Бүтээлч хамт олон”-оор Сүрьеэгийн тасаг, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ “Чанарыг эрхэмлэгч” хамт олноор Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг, ёс зүй харьцаа хандлагын доголдолгүй үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын хүндлэл, итгэлцлэл, ойлголцлыг сайжруулан ажилласан амжилтаараа Нүдний тасгийн хамт олон “Ёс зүйг эрхэмлэгч” хамт олноор тус тус шалгарлаа. Мөн энэ оноос эхлэн шинэ мэдлэг, бүтээлч санаа санаачлагыг дэмжин ажиллах үүднээс захирлын нэрэмжит “Инновацын эзэд” шагналыг олгож эмнэлгийн тусламж үйлчилгээнд 8 шинэ технологийг нэвтрүүлсэн амжилтаараа Мэс заслын тасгийн хамт олон шагналын эзэд боллоо.

Улиран одож буй оныхоо амжилт бүтээлээ хэлэлцэж, байгууллагын азтангуудаа тодруулан хийж бүтээсэн ажлынхаа тайланг аймгийн удирдлагууд, ЭМГ-ын дарга, харилцагч байгууллагууддаа танилцуулан 2019 оны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо.