“АЛТАН НАР-2018” Эрүүл мэндийн шилдэг албан хаагч манай байгууллагаас тодорлоо

Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах “АЛТАН НАР-2018” наадмын шагналын эзэн “Эрүүл мэндийн салбарын 2018 оны тэргүүний албан хаагч”  Д.Саранцэцэг нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр улсад 19 жил тасралтгүй ажиллаж эрүүл мэндийн салбарт шинэ санаа, оновчтой үйлчилгээ нэвтрүүлсэн манай байгууллагын шилдэг эмч нарын нэг юм.