Ахлах сувилагч нарын дунд челленж эхлүүлээ

БОЭТ-ийн Сувилахуйн алба нь 2018 оны төгсгөлд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд “ Сувилахуйн тусламж үйлчилгээ “ сэдвээр онолын болон дадлага сургалтыг зохион байгуулсан билээ.

Сургалтаар сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн олж авсан мэдлэгийг бусаддаа хуваалцах, бусдаас суралцах, өөрийн мэдлэгийг бие даан хөгжүүлэх арга барилд суралцах ментор ба ментигийн үүргийн талаар мэдлэг олголоо.

Уг сургалтын үр дүнг сайжруулах ажлын хүрээнд ахлах сувилагч нарын санал, эмч нарын зохион байгуулсан “ Ёс зүй, харилцаа хандлагын “ челленж дээр үндэслэн “ Миний олж авсан мэдлэгийг  сувилахуйн тусламж үйлчилгээнд ашиглах нь “ сэдвийн хүрээнд сургалтын челлэнжийг 7 хоног бүрийн Мягмар гаригийн Сувилахуйн албаны хурлын 10 минутанд багтаан мэдээлэл хийж эхэллээ.

Эхний өдрийн мэдээллийг Дүрс оношилгооны тасгийн ахлах сувилагч Н.Гантуяа эхлүүлж “ Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх нь “ сэдвээр сургалт зохион байгууллаа. Дараагийн сургалтын челлэнжэд мэс заслын тасгийн ахлах сувилагч Т.Саранчимэг дуудагдлаа.

Сургалтын материалыг энд дарж үзнэ үү

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА