Гурав дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа

           БОЭТ-ийн Сувилахуйн албанаас “Миний олж авсан мэдлэгийг  сувилахуйн тусламж үйлчилгээнд ашиглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын 3 дахь удаагийн челленжэд дуудагдсан  Ариутгалын тасгийн ахлах сувилагч  Г.Гандолгор нь “Ариутгал халдваргүйтгэлийн үндсэн ойлголт” сэдвээр сургалт хийлээ.

           Уг сургалтаар мэдлэг сэргээх зорилгоор ЭМС-ын 2014 оны 187 дугаар тушаалд заагдсан багаж хэрэгслийн ангилал болон ариутгалын тасагт бохир багажийг хүлээлгэн өгөх, ариун багаж материалыг хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд анхаарах зүйлсүүдэд тасгийн ахлах сувилагч буюу халдвар хяналтын ажилтан нь тасагт  хяналтыг хэрхэн тавих тухай мэдээлэл өглөө.

Сургалтын материалыг энд дарж үзнэ үү.

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА