Жирэмсний үеийн биеийн жингийн индексийг бодож олох сургалт явууллаа

           БОЭТ-ийн Сувилахуйн албанаас “ Миний олж авсан мэдлэгийг  сувилахуйн тусламж үйлчилгээнд ашиглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын 4 дахь удаагийн челленжэд дуудагдсан  Төрөх тасгийн ахлах сувилагч  М.Баярмаа нь “ Таргалалт чимээгүй тахал ” сэдвээр сургалт хийлээ.

            Уг сургалтаар жирэмсний үеийн таргалалт нь эх, урагт хэрхэн хор нөлөөтэй байх тухай болон “ Happy baby Healthy mom “  гар утасны апплекейшнийг гар  утсандаа суулгаж биеийн жингээ хянах, жирэмсэн үеийн биеийн жингийн индексийг бодож таргалалтыг хянах аргачлалын талаар мэдээлэл хийлээ.

            Гар утсандаа “ Lose weigth in 30 days ” апплекэйшн суулгаж биеийн илүүдэл жинг хэрхэн хасах боломжтой талаар зөвлөгөөг өглөө.

Хичээлийг энд дарж үзнэ үү.

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА