“Судалгааны арга зүй-4”

          БОЭТ-ийн Эрдэм шинжилгээний баг 2019 оны 2 сарын 15-ны өдөр “Судлаач эмч-2019” эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлж буй эмч, сувилагч нарт судалгааны арга зүйн чиглэл, мэдээллийг өгөх “Судалгааны арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.

       Сургалтын хүрээнд “Эмч, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй хөгжлийн тухай ойлголт” сэдвээр АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч С.Дэлгэржаргал, “Судалгааны ажлын ёс зүй” сэдвээр  АУ-ны магистр О.Баярмаа, “Судалгааны ажлын арга зүй” сэдвээр АУ-ны магистр Ч.Гэрлээ, “Судалгааны ажлын боловсруулалт-SPSS программ” сэдвээр АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Саранцэцэг нар мэдээлэл хийсэн.

           Уг сургалтанд нийт 46 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдаж SPSS программ дээр ажиллан судалгааны арга зүйн мэдлэгээ дээшлүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.

Та бүхний цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье.