Шинэ технологи нэвтэрснээр нярайн эндэгдэл буурч байна

      Дутуу бага жинтэй нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирснаар дутуу нярайн амьдрах чадвар дээшилж  амьдралын чанар сайжирч байна. Нярайн амьсгалын дистресс хам шинж гэдэг нь сурфактантын анхдагч дутагдал болон уушгины дутуу хөгжлөөс шалтгаалан, төрсөн анхны өдрөөс эхлэн амьсгалын дутагдлаар илэрдэг дутуу төрсөн нярайд тохиолддог өөрчлөлт юм.

        Эдгээр нярайн 80% нь СРАР эмчилгээгээр, 1200-1700 гр жинтэй төрсөн 4 нярайд  буюу 20%-д  сурфактант эмчилгээ хийж  эмчлэгдсэн ба энэ эмчилгээний ҮР ДҮНД өнөөдөр ээж аавтайгаа  эсэн мэнд бойжиж байна. Дээрх эмчилгээний үр дүнд дутуу  нярайн эндэгдэл эрс буурч эндэгдлийн төвшин 1,8 промил байгаа ба улс аймгийн төвшнээс 4,5 дахин бага байгаа юм.