“Say ahh” буюу “аа гэж хэлээрэй”

        Жил бүрийн 3 сарын 20-ны өдрийг Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр болгон зарласан бөгөөд Дэлхийн шүдний эмч нарын холбооноос /FDI/  2019 оныг “Say Ahh” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

     “Say Ahh” буюу “Аа гэж хэлээрэй” уриа нь шүдний эмч нарын үзлэг хийж байхдаа өвчтөндөө хандаж хамгийн их хэлдэг хэллэг юм..

     Энэхүү өдрийн хүрээнд БОЭТ-ийн шүдний тасгийн хамт олон байгууллагын эмч нарт мэдээлэл хийхийн зэрэгцээ, Хэрлэн сумын 3-р дугаар цэцэрлэгийн  эцэг эхчүүдэд “Сүүн шүдний арчилгаа цоорлоос урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл, гарын авлага тарааж, нийт 182 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээ хийсэн байна. Үүнээс  эрүүл-49, шүд цоорох өвчтэй-133, шүд цоорох өвчний  тархалт-73% хүүхэд , шүд цоорох өвчний  эрчим-3.0 байлаа.