“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор жагслаа.

         Зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэхэд Эрүүл мэндийн салбарын оролцоог олон нийтэд сурталчилж, бусад салбарт үлгэрлэн дууриалал үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах зорилгоор “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн эмч, сувилагч, эмнэлгийн нийт 100 гаруй ажиллагсад БОЭТ-ийн хойд авто замын дагуу осол, гэмтлийн эсрэг уриалга, анхаарулга тэмдэг бүхий лоозон барьж жагслаа.