“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

      Жил бүрийн 05 дугаар сарын 5, 12-ны өдөр тохиох Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийн хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмад сувилагч, одоо ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүд, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, тайлагнах зорилгоор аймгийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж Сумын болон Өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 200 гаруй үе үеийн сувилагч тусгай мэргэжилтнүүд хуран цугларлаа.

            Хурлын үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин нар сувилагч тусгай мэргэжилтнүүдэд мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

    ЭМГ-ын сувилахуйн мэргэжилтэн Л.Сугар “Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтний хүний нөөцийн байдал, сувилахуйн тусламж үйлчилгээний хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлсэн арга хэмжээ” илтгэл, БОЭТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа “Сувилахуйн тусламж үйлчилгээ гэж юу вэ? Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр, БОЭТ-ийн Ахмадын хорооны дарга С.Мөнхжаргал “Ахмад сувилагчдын холбооны үйл ажиллагааны танилцуулга”ыг хийж  3 үеийн сувилагчид мэндчилгээ дэвшүүллээ.

       Ахмадын хорооноос Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр  103-ын ахмад сувилагч Осор Майцэцэг, хүүхдийн тасгийн ахмад сувилагч Дагвасамбуу Алтангэрэл, Сувилахуйн  амьдрал төвийн Алтан гарт сувилагч медалиар  СЗЭ-ний  ахмад сувилагч Мятав Долгормаа, 103-ын ахмад сувилагч Лувсан Мягмар, СЗЭ-ний ахмад сувилагч Сэр-Од Эрдэнэсувд, Ариутгалын ахмад сувилагч Моонон Бадамгарав, Хүүхдийн ахмад сувилагч Шагдаржав Оюунцэцэг нар тус тус шагнагдлаа.

     АШУҮИС-ийн “Эрдэнийн очир”  медалиар Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, Мэс заслын хагалгааны хэсгийн ахлах сувилагч И.Баттуяа, Мэдрэлийн тасгийн 50 жилийн ой, ХАБЭА-ийн 1 сарын аян, ОУСӨ-ийн үйл ажиллагааны хүрээнд шинэ сувилагчийн ур чадварын тэмцээнд 1 байр Мэс заслын сувилагч Б.Баярчимэг, 2 байр Төрөх тасгийн эх баригч Б.Батцэцэг, 3 байр Амбулаторийн бага эмч Д.Ууганцэцэг нарт ЭАҮЭНХ-ны шагналаар, Аймгийн сувилагч мэргэжилтний ур чадварын тэмцээнд 2 байранд шалгарсан хүүхдийн тасгийн сувилагч Б.Дөлгөөн, нүдний тасгийн сувилагч С.Батчимэг нарыг ЭМГ-аас пульсоксиметрээр тус тус шагнаж урамшууллаа.

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

БОЭТ-ийн ахмад мэргэжилтний үйл ажилгааны танилцуулга

 

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА