ОУСѲ-ийн үйл ажиллагааны үр дүнгээр оны шилдгүүдээ шалгарууллаа

      “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт ОУСѲ-ийн хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ хоёр дахь ѳдрѳѳ Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын Khaan ballroom-д боллоо. Тус арга хэмжээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-н зѳвлѳх Б.Ганбат, УХТЭ-ийн дарга Г.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

      Мѳн ЭМЯ-ны ЭТГ-ын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана ЭМЯ-аас Сувилахуйн асуудлаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, НЭМҮТ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэргүүлэх зорилтууд сэдвээр, Монголын сувилахуйн нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Сувилахуйн амьдрал тѳвийн тэргүүн Т.Сүрэнхай нар 2019 оны зорилт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус илтгэл тавилаа.

        ОУСѲ-ийн улсын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан УХТЭ-ийн дарга Г.Баясгалан хэлсэн үгэндээ “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч нарын үүрэг их зѳвхѳн эмнэлэгт тусламж үзүүлэх бус эмнэлгээс гадагш халдварт бус ѳвчлѳлѳѳс сэргийлэх арга хэмжээнд зѳв эрүүл хооллолт, зохистой хѳдѳлгѳѳн, буруу зуршлаас татгалзах гэсэн 3 гол үзүүлэлтийг ѳѳрсдѳѳ үлгэрлэж бусдад тайлбарлан таниулж үзүүлэх нь чухал юм…” гэдгийг онцлон хэллээ.

      Хоёр ѳдѳр зохион байгуулагдсан нэгдсэн арга хэмжээнд нийт 320 сувилагч оролцож, эрдэм шинжилгээний хуралд 149 илтгэлээс шалгарсан 25 илтгэл хэлэлцүүлж, оны шилдэгээр шалгарсан Орхон, Дархан-уул, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн байгууллагын шилдэг санаа үйл ажиллагааны тайлангийн танилцуулга хийгдлээ.

   Шилдэг аман илтгэлээр 1-р байранд УХТЭ ийн сувилагч О.Шагдар, 2-р байранд Геронтологийн үндэсний төвийн сувилагч Б.Ганжаргал, 3-р байранд Булган аймгийн сувилагч Ѳ.Сарнай, ханан илтгэлээр 1-р байранд Дархан уул НЭ-ийн сувилагч Т.Энхтогос , 2-р байранд УХТЭ ийн сувилагч Д.Оюун-Эрдэнэ, 3 байранд УНТЭ-ийн сувилагч н.Гончигдагий нар тус тус эзэллээ. Шилдэг байгууллагаар 1-р байранд Орхон аймгийн ЭМБ, 2-р  байранд Дархан уул аймгийн ЭМБ, 3-р байранд Баянхонгор аймгийн ЭМБ тус тус шалгарлаа.

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА