• Эмнэлгийн тусламжийн алба

Ахмад дайчдын хѳшѳѳг сэргээн засварлалаа

       БОЭТ-ийн 90 жилийн ойд зориулан Ахмадын хорооноос санаачилан дайнд оролцож байсан ахмад дайчин эмч, сувилагчдын нэрийг мѳнхѳлсѳн дурсгалын хѳшѳѳг 2016 онд бүтээн байгуулсан билээ. Тус хѳшѳѳний нээлтэнд ахмад дайчин санитарч Б.Гүнсэн гуайн үр хүүхэд, ач зээ нар нь талархсан сэтгэлээ илэрхийлэн ээжийнхээ нэрэмжит шагналыг БОЭТ-ийн сувилагч нарт олгож байхаар шийдвэрлэсэн тухайгаа дурьдаж анхны шагналаа Сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах сувилагч Г.Нарантуяад гардуулж байсан юм.

       БОЭТ-ийн Сувилахуйн албаны хурлаар ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагналын журмыг хэлэлцэн боловсруулж БОЭТ-ийн захирлын 2017 оны А/09 тоот тушаалаар баталгаажуулан 2 жилд нэг удаа Олон улсын сувилагчдын ѳдрѳѳр олгож байхаар болсон бѳгѳѳд 2018 онд Б.Гүнсэн гуайн нэрэмжит 2 дахь удаагийн шагналаар хавдрын тасгийн сувилагч О.Оюунчимэг, ахмад лаборант Л.Долгор нарыг шагнасан билээ.

       Энэ жил Халх голын дайны ялалтын 80 жилийн ой болж байгаатай холбогдуулан ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагналт сувилагчдын санаачилгаар дайнд оролцсон эмч, сувилагч нарын нэрийг мѳнхѳлсѳн дурсгалын хѳшѳѳг сэргээн засварласнаа Олон улсын сувилагчийн ѳдрийн ѳмнѳ хүлээлгэн ѳглѳѳ.

 Сэтгэл нь ариун, үйлс нь ариун, гэгээн үйлстэй сувилагчдаараа бид бахархамуй.

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн