Талархал илэрхийлье

     Дорнод нутгийн уугуул, Швейцар улсын иргэн, Оюунбилэг Болд Гирардетны санаачилгаар Б.Батхишиг, Б.Мөнхцэцэг, Г.Баярцэцэг нар гэр бүлийн хамтаар манай эмнэлгийн мэдрэлийн болон хүүхдийн тасагт тус бүр нэг өрөөг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгөв.

       Тасгуудад өгсөн ор нь тусгай удирдлагын тусламжтайгаар ороо дээш доош болгох, хөдөлгөх боломжтой, мөн удаан хугацаагаар эрчимт эмчилгээ шаардсан, хэвтрийн өвчтэй хүмүүсийн асаргаа сувилгааг хийхэд хялбар гэдгээрээ давуу талтай юм.

         Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Г.Ганболд болон хамт олонд нь БОЭТ-ийн хамт олноос талархал илэрхийлж байна.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА