Дорнод аймгийн 1999 оны төгсөгчиддөө талархал илэрхийлье

       1999 онд Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгссөн нийт төгсөгч нар 20 жилийн ойн арга хэмжээний үеэр БОЭТ-ийн Сүрьеэ тасагт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

       Үүнд:

  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат -1ш
  • Монитор буюу хүнд өвчтөний амин үзүүлэлт хянах аппарат -1ш
  • Пульсоксиметр -1ш
  • Суурин даралтын аппарат – 1ш
  • Бугуйн даралтын аппарат -10ш
  • Халууны шил – 10ш
  • Хөргөгч -1ш
  • Ус буцалгагч /суурин/-1ш
  • 43 инч LED  зурагт – 1ш

        Сүрьеэ өвчинтэй зөвхөн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч биш нийгмээрээ тэмцэх шаардлагатай байгааг олж харж, нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ ухамсарлан олон ард иргэдэд тус нэмрээ хүргэсэн буянтай сайхан ажил хийсэнд нь нийт төгсөгчиддөө БОЭТ-ийн  хамт олон баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.