• Эмнэлгийн тусламжийн алба

ХЕПАТИТИЙГ УСТГАХ АЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЪЯ

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөртэй хүрээнд Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор 2019 оны 07 дугаар сарын 25-ны 13:00 цагаас Бүсийн оношилгооны төвийн Амбулаторийн гадаа өдөрлөг зохион байгуулж, элэгний  В, С вирүсийн шинжилгээ, элэгний хэт авиан оношилгоо болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвөлгөөг иргэдэд үзүүлэн ажиллалаа.  Тус өдөрлөгт Эрүүл мэндийн газар, БОЭТ, Хэрлэн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, 12 эмч, мэргэжилтнүүд оролцож, нийт 170 хүнд үзлэг, 24 хүнд (ЭХО) оношилгоо хийж, 28 хүнд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмж өгч, тухайн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн 5 төрлийн 150 гаруй гарын авлага, зөвлөмж тарааж оролцлоо. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дугаар шат өнгөрсөн оноос улс орон даяар эхэлсэн. Энэ хүрээнд 15-39 насны иргэдийг хепатитийн шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт илрүүлэг шинжилгээнд 22933, баталгаажуулах шинжилгээнд 112 иргэн тус тус хамрагдаад байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн