” NURSING ETHICS AND DIVERSITY OF LEADERSHIP ” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

        МСН-ээс зохион байгуулагдсан ” NURSING ETHICS AND DIVERSITY OF LEADERSHIP” олон улсын хурал 2019.10.08- ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас 280 сувилагч тусгай мэргэжилтэн тус хуралд оролцлоо.

        Тус хуралд 33 илтгэл ирүүлснээс шилдэг 11 аман илтгэл хэлэлцэгдсэний дотор Япон, Солонгос, Америк улсаас 3 илтгэл, Монгол улсын 8 илтгэл хэлэлцэгдсэн бѳгѳѳд Дорнод аймгийн БОЭТ – ийн сүрьеэ тасгийн бага эмч Б.Оюунцэцэг нарын “Эмч эмнэлгийн ажилчдын гар утасны хэрэглээний байдлыг тодорхойлох нь” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. Мѳн мэс заслын тасгийн сувилагч М.Миймаа нарын илтгэл хэвлэн нийтлэгдсэн байна.

Та бүхэндээ эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА