• Эмнэлгийн тусламжийн алба

“Алтан хонх” тэмцээн боллоо

     Жил бүр 10 дугаар сарын 15-ны өдрийг гар угаах дэлхийн өдөр болгон 100 гаруй улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг ба эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм.

     Хамт олны дунд ёс зүйн эерэг уур амьсгал бүрдүүлэх замаар эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахилтын талаарх мэдлэг, дадлыг үнэлэх зорилгоор халдварын сэргийлэлт хяналтын баг, чанарын алба, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо хамтран ЭМС-ын 2014 оны 186, 187, 2017 оны А/169, 2019 оны А/74 тоот тушаал, ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд алтан хонх тэмцээнийг зохион байгуулав.

       Тэмцээнд 11 тасгийн эмч, сувилагч, үйлчлэгч нийт 48 ажилтан оролцож сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн ажилтан Х.Дамбийням 1 дүгээр, ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Ч.Дуламсүрэн 2 дугаар, мэдээлэл технологийн тасгийн цахим бүртгэгч С.Болортуул 3 дугаар байрт тус тус шалгарч, ариутгагч Д.Улаанхүүхэн, лабораторийн их эмч Э.Золзаяа нар тусгай байрт орлоо.

 

Энэхүү тэмцээнээр гарын эрүүл ахуй сахилтын талаарх мэдлэгийг үнэлэхээс гадна ажиллагсадын дундах мэдлэгийг дээшлүүллээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн