Дотрын эмчийн нээлттэй ажлын байрны зар

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Хүний эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Дотрын эмчийн үндсэн мэргэжил эзэмшсэн
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй. /Лиценз сунгаснаас хойш багц цагийг бүрэн биелүүлсэн./
  • Үйлчлүүлэгч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх
  • Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай.
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай,
  • Олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай байх
  • Дотрын эмчээр 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийг бүрэн бөглөсөн байх/
  3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт

 

Сонгон шалгаруулалтанд материал хүлээн авах хугацаа:

2019.11.04   –  2019.11.11

Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Дорнод аймаг БОЭТ –ийн  Хүний нөөцийн албанд биеэр авчирч өгнө.

Холбоо барих утас: 70583154

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  • Ярилцлага
  • Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

2019.11.04