Дураараа биш дүрмээрээ

       “ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” аяны хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор “Өдөрт 10000 алхам” эрүүл мэндийн өдөрлөгийг Дорнод аймгийн эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой хамтран зохион байгууллаа.

      Уг өдөрлөгийн хүрээнд Найрамдал паркаас Өүлэн эхийн хөшөө хүртэл алхах замдаа зам тээврийн ослоос сэргийлэх анхааруулах хуудсыг давхардсан тоогоор 135 иргэнд тараан “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ” аянд нэгдэхийг уриаллаа.

       Тус арга хэмжээнд зочин байгууллагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Зэвсэгт хүчний 327 анги, Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Итгэл ивээлт эмнэлэг, БОЭТ-ийн төлөөлөл зэрэг 70 гаруй хүн оролцлоо.

БОЭТ-ийн захиргаа