Дэмжлэг үзүүлж буй Та бүхэндээ талархал илэрхийлье

      Дэлхий дахинд коронавируст халдвар эрчимтэй нэмэгдэж Монгол улсад COVID-19 халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байгаа энэ цаг үед халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг ханган эрсдэлгүйгээр даван туулахаар хичээн ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлыг ойлгож сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлж буй Та бүхэндээ талархал илэрхийлье.

  1. Хамгаалах хувцас, N95 амны хаалт, ус шүүгч, гар хатаагчийг бидэнд илгээсэн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөн..,
  2. Нэг удаагийн амны хаалт 400 ширхэгийг хандивласан Зэст-Өндөр ХХК-ны хамт олон..,
  3. Эх хүүхдийг эрүүл энх, эсэн мэнд амаржихад амьдралынхаа 40 гаруй жилийг зориулан ажилласан ахмад эх баригч Ц.Лоор гуай манай хамт олонд 50 ширхэг амны хаалтыг оёж илгээснийг хүлээн авлаа.

 

БОЭТ ЗАХИРГАА

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *