Коронавируст халдвар (COVID-19) дэлхийн 173 оронд тархаж өнөөдрийн байдлаар нийт 240,491 хүн өвчилж, 9,869 хүн нас бараад байна. Манай улсад коронавируст халдвар (COVID-19)-ын батлагдсан 6 тохиолдол бүртгэгдсэн нь бүрэн хяналтад байгаа хэдий ч бид бэлэн байдлаа ханган ажиллах үүднээс халдварын сэжигтэй тохиолдолд яаралтай дуудагдан ажиллах багууд, халдвартай хүнтэй ажиллах болон ажиглан тусгаарлах байранд ажиллах эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудынхаа дунд халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтыг 8 удаагийн давтамжтайгаар зохион байгууллаа.
Давтан сургалтаа хийлээ
- Талархал илэрхийлье
- Талархал илэрхийлье