Талархал илэрхийлье

        Дэлхий дахинд коронавируст (COVID-19) халдвар тархаж улс орон, бүс нутгаараа халдвараас сэргийлэх, халдварын тохиолдол илэрсэн нөхцөлд бэлэн байдлаа ханган ажиллаж буй энэ цаг үед Дорнод аймгийн ЕБС-ийн 1989 оны 8 дугаар анги, 1991 оны 10 дугаар ангийн төгсөгчдөөс аймгийн Онцгой комисст эмнэлгийн хэрэгсэл хандивласныг БОЭТ-д хүлээн авлаа.

          Нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан олон нийтэд үлгэр дуурайл үзүүлж буй танай төгсөлтийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.