90 хоногийн аян зарлав

         Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилгын хүрээнд БОЭТ-ийн Чанар, аюулгүй байдлын албанаас  чанар сайжруулах ээлжит аяныг  зохион байгуулж байна.

        Өвчний түүх, анхан шатны маягт хөтлөлтийг сайжруулах   90  хоногийн аяныг 2020 оны 3 дугаар   сарын 15-ны өдрөөс зарлаж, энэхүү аяны хүрээнд  БОЭТ-ийн захирлын тушаалаар ажил дүгнэх баг томилогдон ажиллаж  тасаг нэгж бүрийн  өвчний болон сувилахуйн түүхийг түүвэр байдлаар үзэж  нийтлэг болон тусгай шалгуурын дагуу үнэлгээ хийнэ. Аяны төгсгөлд   өвчний түүх бичих журмыг мөрдөж анхан шатны маягтыг бүрэн хөтөлсөн байдал,  онош тавилт, эмчилгээг жорын стандартын дагуу бичсэн эсэх, антибиотикийн  зохистой, аюулгүй хэрэглээ, өвчний түүхийн эмх цэгц зэргийг харгалзан дүгнэж өвчний түүхийг хамгийн сайн бичсэн эмч, сувилагч тусгай мэргэжилтэнг  шалгаруулан урамшуулахаар удирдамж боловсруулан  ажиллаж байна.

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба