Талархал илэрхийлье

        Коронавируст халдвар (COVID-19) дэлхийн 196 орон, нутаг дэвсгэрийг хамарч Итали, АНУ, Иран, Испани, Герман, БНСУ, Франц, Швейцарь, Их Британи, Нидерланд   улсад халдвар эрчимтэй тархаж  нийт 417,812 хүн өвчилж, 18,717 хүн нас баржээ.

     Монгол улсад коронавируст халдвар (COVID-19)-ын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 1 сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, ажиглалтад 2,083 хүн байна. Манай эмнэлгийн халдвартын тасагт 28 иргэнийг тусгаарлан ажиглаж цаг мөч бүрт бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

     Эмнэлгийн мэргэжилтэн бүр өдөр тутмын үйл ажиллагаагаа зөв зохистой зохион байгуулж ард иргэдээ болон өөрсдийгөө халдвараас сэргийлэхээр хичээн ажиллаж буй  цаг үед бидэнд сайхан сэтгэлийн дэмжлэг, эмнэлгийн амны хаалт 300 ширхэг, халдваргүйжүүлэх бодис 5 хайрцаг, халдваргүйжүүлэлтийн зориулалтын багаж 2 ширхэгийг хандивласан Дорнод аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч гишүүддээ ТАЛАРХАЛ илэрхийлье.