Талархал илэрхийлье

       Монгол орны зүүн хязгаарт Мэс засал, Чих хамар хоолой, Төрөх эмэгтэйчүүд, Нүд, Мэдрэлийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар, иргэдэд хүрэх хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмрийг оруулан 2006 оноос эхлэн 25 эмч , эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын Асан эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан мөн эмнэлгийн номын сангийн фондыг шинэчлэн бидэнд цаг үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж байдаг “ Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл” ТББ-ын хамт олноос 100 ширхэг амны хаалтыг оёж, 10 ширхэг халдваргүйжүүлэгчийн хамт хандивлалаа.

      Коронавируст (COVID-19) халдвараас сэргийлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ цаг үед сайхан сэтгэлээр манай хамт олныг дэмжин хамтран ажиллаж буй Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ийн захиргаа