Хандив, тусламж, дэмжлэгийн талаарх мэдээлэл

         Коронавируст халдвар /COVID-19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж манай эмнэлэгт иргэд, аж, ахуйн нэгж байгууллагуудаас сайн дурын үндсэн дээр эмнэлгийн болон зарим хамгаалах хэрэгслийн тусламж, дэмжлэг үзүүлж байна.

Монгол улсын шадар сайд, улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам”, Авилгатай тэмцэх газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 05/3479 дүгээр албан бичиг, аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/693 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, БОЭТөвийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/30 дугаар тушаалын дагуу иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас нэр зааж ирүүлсэн тусламжийн бараа материалыг бүртгэн авч шаардлагатай үед зарцуулах, бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар 10 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 25 нэр төрлийн 5477300 төгрөгний бараа материалыг хүлээн авсан байна.

Энд дарж үзнэ үү