Талархал илэрхийлье

        Өнөөдөр аймгийн ЭМГ-т ажиллаж байсан үе үеийн 56 ахмадаа төлөөлөн Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан С. Вандансүрэн, ахмад ажилтан Д. Оюунцэцэг нар хүрэлцэн ирж коронавируст халдварын (COVID-19) үед орон нутагт халдварын халуун цэгт орж ажиллах халдвартын тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудынхаа дархлааг дэмжих зорилгоор аминдэм /вакус-20 хайрцаг/, дархлаа дэмжих “100 наслаарай” цай 10 хайрцагыг хандивлалаа. Эмнэлгийн ажилтнуудаа сэтгэл зүрхэндээ үргэлж дэмжин халдвараас хамгаалахаар дархлаа дэмжих бүтээгдхүүнээр бэлэг барьсан Та бүхэндээ БОЭТ-ийн нийт ажилтнуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье. Буянт буурлууд минь эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай.

БОЭТ-ийн захиргаа