Хүүхдийн тасгийн гал тогооны хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ

    Коронавируст халдвар (COVID-19) дэлхийн 207 орон, нутаг дэвсгэрийг хамарч Монгол улсын хэмжээнд 1 дүгээр сарын 9-нөөс хойш нийт 4,329 хүнийг ажиглалтад авч, 321 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, лабораторийн шинжилгээгээр оношийг үгүйсгээд байгаа билээ. Дорнод аймаг дахь БОЭТ-ийн хэмжээнд тусгаарлан ажиглалтад байх иргэдийг унд, хоолоор хангах бэлэн байдлын төлөвлөлтийн дагуу хүүхдийн тасгийн гал тогооны хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж хүчин чадлаа нэмэгдүүллээ.