Дэлхий дахинд коронавируст халдвар (COVID-19)

Дэлхий дахинд коронавируст халдвар (COVID-19) тархаж 1.3 сая хүн өвчилж 70 гаруй мянган хүний амь нас эрсдээд буй хүнд цаг үед ДЭМБ-ийн өгч буй зөвлөмжийн дагуу Монгол улсынхаа ард иргэдийг халдвараас сэргийлэх, өвчилсөн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлыг ханган ажиллахаар Засгийн газар, ЭМЯ-наас бүхий л зохицуулалтыг хийн хичээн ажиллаж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өгсөнөөс манай эмнэлэг амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч утлагын аппарат тус бүр 1 ширхэг, түргэвчилсэн оношлуур 25 ширхэг, пульсоксиметр, зайнаас халуун хэмжигч тус бүр 2 ширхэг, антибиотик 140 туншил, цэр ховхлох бэлдмэл 240 ширхэгийг хүлээн авлаа.