БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ГАДНА ТАЛБАЙД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛЭЭ.

Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссын 2020 оны 22 дугаар хурлын шийдвэрээр өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу БОЭТ–ийн гадна талбай болон эргэн тойрны 50 м газарт их цэвэрлэгээг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулж нийт 23 тасаг, нэгж, албадын 265 ажилтан, эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн оролцлоо.Халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулж 2 тархвар судлаач эмч удирдан ариутгал халдваргүйтгэлийн тасгийн 11 ариутгагч, үйлчилгээний албаны 5 үйлчлэгч нар хашаанд байгаа бүх ургаа мод, явган хашаа, халдвартын тасаг, тусгаарлан ажиглах байрны эргэн тойрон, эмнэлгийн эзэмшлийн талбайг хамруулан 0.1%-ийн жавелионы уусмалаар нийтдээ 9000 м2 талбайд фог машин-1 ш, автомакс-8 ш 5 флакон жавелион ашиглан халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн.