Хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэсэн ажлуудаас

     Коронавируст халдвар / COVID – 19/ -ын эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын шийдвэрээр аймгийн онцгой комисст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хуримтлуулсан хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр халдвартын тасгийг бүрэн камержууллаа.
Тус тасгийг камержуулснаар шаардлагатай тохиолдолд өвчтөнийг камерын тусламжтайгаар байнга хянах, тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч нартай төрөлжсөн мэргэжлийн эмч нар камерын хяналтын дор гаднаас зөвлөлдөж эмчилгээ, үйлчилгээний талаар хамтын шийдвэр гаргах, эмч ажилтнуудын хувийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв зохистой, стандартын дагуу хэрэглэх хэрэглээнд хяналт тавих, зааж зөвлөх замаар эрсдэлээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.


Мөн тусгаарлан ажиглалтанд байгаа үйлчлүүлэгчдэд болон халдвар бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнд зарим шаардлагатай тусламж үйлчилгээг, тухайлбал эх барих, кесар хагалгаа бусад мэс заслын тусламж үзүүлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Мэс засал, нарийн түвэгтэй ажилбар хийх үед нэмэлт гэрэлтүүлэг зайлшгүй шаардлагатай тул зөөврийн гэрэлтүүлэгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзээд духны гэрлийг худалдан авах зардлыг хүмүүнлэгийн тусламжийн сангаас шийдвэрлүүлж тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангалаа.