Коронавируст халдварын талаар сургалт зохион байгууллаа

       ЭМС-ын 2020 оны А/259 дүгээр тушаалын дагуу орон нутагтаа бэлтгэгдсэн эмнэлзүйн сургагч багш нар “Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалтыг БОЭТ-д зохион байгууллаа.  Сургалтад 96 эмч, эрүүл мэндийн ажилтан хамрагдаж Коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон нийтийн оролцоо, халдварын үеийн эмнэлзүйн менежмент, халдвараас хэрхэн сэргийлэх, хянах, коронавирусын халдвар ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, COVID-19 үеийн хүүхдийн тусламж үйлчилгээ, лабораторын оношилгоо зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгийн цар хүрээгээ тэллээ.