Нярайн эрчимт эмчилгээний өрөөнд хүчилтөрөгчийн ханын системтэй боллоо

 ЭХЭМҮТ, Орбис олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хараа хамгаалах – 2 “төслийн хүрээнд 2020.08.10-15-ны хооронд ЭХЭМҮТөвийн нярайн зөвлөх эмч С. Энхтуяа,нүдний мэс заслын эмч Б.Батцэцэг, тоног төхөөрөмжийн техникч Б.Булгантамир нар манай эмнэлэгт ажиллаж сум, өрхийн эмч, БОЭТ-н төрөх, хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, нярай хүүхдэд хүчилтөрөгч эмчилгээ хийх хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхийн зэрэгцээ нярайн эрчимт эмчилгээний өрөөнд хүчилтөрөгчийн ханын систем суурилуулж, харааны эмгэгтэй 7 хүүхдэд хялар засах нүдний мэс заслыг манай эмч нартай хамтран амжилттай хийлээ.

Төслийн зорилго нь дутуу нярайд хүчилтөрөгч эмчилгээг зохистой хийснээр хожмын хүндрэл болох торлог ховхрох эмгэгээс сэргийлж, хүүхдийн хараа алдалтанд хүргэхээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах өндөр ач холбогдолтой юм. Мөн төслийн хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 22-ноос хойш төрсөн бүх хүүхдэд нүдний улаан рефлекс шалгаж төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэгүүд хйигдэж байна.