Улаан загалмайчууд манайд зочиллоо

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй 21 аймаг, нийслэл дүүргийн дунд шатны улаан загалмайн хороодын дарга нар Дорнод аймагт ажиллах үедээ БОЭТ-өөр зочилж эмнэлгийн үйл ажиллагаа, аймгийн улаан загалмайн хороо, эмнэлгийн хамтын ажиллагаатай танилцлаа.

Аймгийн улаан загалмайн хороотой 2014 оноос хамтран ажиллах гэрээг байгуулсаны үндсэн дээр 32 эмч мэргэжилтэн БНСУ, БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, туршлага судлах аялал, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. БЗДХ, Сүрьеэ өвчнийг эрсдэлт бүлгийн хүн амын дунд илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, цусны донорын эгнээг өргөтгөх зорилго бүхий сургалт сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулснаар аймгийн нийт хүн амын 2.8%-ийг цусны донор эзэлж байна. Мөн үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг хангах эмнэлгийн мэргэжилтнийг эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн тусламжийг бид хүлээн авчээ.

Манай байгууллагын ажилтнууд 100% улаан загалмайн гишүүн бөгөөд бидний 26 нь онцгой гишүүнээр элсэн бусдын сайн сайхны төлөөх их үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаагаараа үргэлжид бахархдаг.