Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал манайд ажиллаа

     Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал 9 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймаг дахь БОЭТ-д ажиллаж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр ажиллах үедээ нярайн тусламж үйлчилгээг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, ээлтэй байдлыг нэмэгдүүлэх, амьсгалын замын халдвараас нярай хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр тасгийн зохион байгуулалтад орж тусламжийг үзүүлвэл чанар, хүртээмж сайжрах талаар зөвлөгөө өглөө. Мөн эмнэлгийн барилга байгууламжуудын насжилтын байдалтай газар дээр нь танилцаж шинээр барилга барих боломжуудын талаар ярилцлаа.